About PHP
PHP-ийн судлах гэж оролдож байна. Эхний ойлголтоо хуваалцая гэж бодлоо. Интернет суурилсан технологи хөгжиж байгаа энэхүү үед бүхий л зүйлийг электрон хэлбэрт оруулан мэдээллээ боловсруулах үйл явц их болж байна. Үүнтэй та хөл нийлүүлэн алхахыг хүсэж байгаа бол яах аргагүй веб технологийг судлах, ойлгох хэрэгтэй болно. Тэгэхээр PHP бол веб програмчилалд хэрэглэгддэг нэг технологи юм. JAVA WEB, ASP.NET, RUBY, PHP, PYTHON гэх мэтчилэн веб хэлүүд байна. Энэхүү вебийн хэлүүд маань өөр өөр орчинд бас хөгжиж байна. Жишээ: гар утсанд зориулсан веб програмчилал бас сүүлийн үед их хөгжиж байгаа. Бидний мэдэх ихэнхи гадаадын сайтууд гар утасны веб програмчилалаар хийгдсэн гар утсаар орох боломжтой байдаг. За тэгээд PHP-ийн шинж тэмдгийг дурдах нь зөв байх:
- Нээлттэй/үнэгүй
- Хөгжүүлэхэд мөнгө төлөх хэрэггүй. Хэрэгтэй ихэнхи зүйлс нь үнэгүй
- Бүх төрлийн үйлдлийн систем дээр ажиллана
- Өгөгдлийн баазын ихэнхийг нь дэмжиж ажиллана.
- Олон төрлийн ойлголт хамарч толгой эргүүлэх нь бага
- Веб аппликейшн хийх боломжтой
9:35 PM | Labels: PHP |
This entry was posted on 9:35 PM and is filed under PHP . You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.
0 comments:
Post a Comment